NASA-гийн архиваас!

UB Info

2003 онд Хаббл сансрын дурангаар авсан энэхүү зураг нь Sagittarius Dwarf Irregular Galaxy буюу товчоор "SagDIG" (жигд бус одой галактик) хэмээх жижиг галактикийг харуулж байна. SagDIG нь харьцангуй ойрхон орших бөгөөд Хаббл-ын хурц хараанд галактик доторх олон мянган бие даасан одод гялалзаж харагдана.

Хамгийн тод харагдах одод нь манай Тэнгэрийн заадасны одод бөгөөд дэлхийгээс хэдэн мянган гэрлийн жил зайд оршино. Харин олон тооны бүдэг, хөхөвтөр одод нь SagDIG галактикт харьяалагдах ба биднээс 3.5 сая гэрлийн жилийн зайд (1.1 мегапарсек) оршдог. Зургийн хамгийн цаана нь улаан/хүрэн өнгийн спиральт, гэрэлт цагираг бүхий биетүүд нь SagDIG-ээс цааш хэдэн арван сая парсекийн зайд байрладаг.

Жигд бус одой галактикууд нь спираль болон эллипс хэлбэртэй бусад галактикуудаас ялгаатай нь физик хэмжээгээрээ хамаагүй бага, тодорхой бүтэцгүй ба Гелийн хийгээс хүнд хэдэн элементээс бүрддэг. Хүнд элементийн хэмжээ галактикийн насыг харуулах нэг шалгуур бөгөөд бага байх тусам илүү хөгшин галактик гэж үздэг. 

Харин Хабблын тусламжтайгаар нас болон химийн найрлагыг нарийвчлалтайгаар харж чадсан бөгөөд тус одой галактикийг харьцангуй хөгшин гэж тодорхойлсон байдаг хэдий ч шинэ төрлийн биет энд үүссээр байдаг гэнэ. 

Эх сурвалж: Earth + Space: NASA-гийн гэрэл зургийн архив 

Зураг: Hubblesite.org

САНАЛ БОЛГОХ