"Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" зарлагдлаа

UB Info

Зориг сан Лоринет Сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлдэг “ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” (SEYP) ээлжит  элсэлтээ авч эхэллээ.

Энэхүү хөтөлбөр нь залууст ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадваруудыг эзэмшүүлэх, ажлын бодит туршлага хуримтлуулж, залуусыг тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой 6 сар үргэлжилдэг хөтөлбөр юм.

Одоогоор нийт 100 орчим  залуус энэ хөтөлбөрт хамрагдан төгссөн ба хөтөлбөрт хамрагдсанаар ажлын ярилцлагад бэлтгэх, CV бичих, албан харилцаанд оролцох, хэлэлцээ хийх, илтгэл тавих, багаар ажиллах, харилцааны ур чадвар, англи хэл зэрэг их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт багтаагүй байдаг ур чадварын сургалтуудад хамрагддаг юм.

Мөн хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн байгууллагатай хамтран оролцогч бүрийг карьер хөгжлийн илрүүлэх тестэнд хамруулж, хариунд нь тулгуурласан ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилладаг байна. Оролцогч залууст олгодог дараагийн боломж бол Зориг сан нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өндөр түвшинд мэргэшсэн сургагч багш нар болон тухайн салбарын томоохон төлөөлөл болсон байгууллагуудтай хамтран ажиллаж хөтөлбөрт хамрагдсан залуусыг мэргэжлийнх нь чиглэлээр бодит дадлага хийх боломжийг олгодог байгаа. 

 

Хөтөлбөрт их, дээд сургуулиа төгсөөд ажил идэвхтэй хайж байгаа 26 хүртэлх насны тавигдах шаардлагыг хангасан залуучууд сонгон шалгаруулалтад оролцох боломжтой бөгөөд шалгарсан залуус хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах болно. Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ 2022 оны 1 сарын 12-ны өдрийн 23:59 цагаас өмнө бөглөж илгээгээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.zorigsan.mn вэб хуудаснаас авна уу.

САНАЛ БОЛГОХ