Оюу толгой компанийн Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн 2022 арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй

UB Info

“Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2022” бүртгэлийн хуудсанд тавтай морилно уу.

“Оюу толгой” ХХК нь “Ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн-2022” арга хэмжээг 2022 оны 9-р сарын 22-23-ны өдрүүдэд Шангри-Ла төвд зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн нь “Оюу толгой” ХХК-ийн Монгол Улсын хөгжил дэвшил, уул уурхайн салбарт оруулж буй хувь нэмрийг таниулах, ханган нийлүүлэгчид болон сонирхсон аж ахуйн нэгж, хувь хүмүүст “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллах суурь шаардлагууд буюу аюулгүй ажиллагааны соёл, бизнесийн ёс зүйн зарчмуудыг танилцуулах сургалтууд зохион байгуулах зэрэг зорилготой юм.

Мөн түүнчлэн, энэхүү үзэсгэлэн нь “Оюу толгой” ХХК-тай хамтран ажилладаг ханган нийлүүлэгчдэд өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйл ажиллагаагаа танилцуулах, үйлдвэр аж ахуйн нэгжүүд харилцан бизнесийн холбоо тогтоох, туршлага солилцох боломж олгох ач холбогдолтой.

Иймд, “Оюу толгой” ХХК-ийн зүгээс та бүхнийг энэхүү үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Үзэсгэлэнд оролцохын тулд та ЭНД дарж бүртгүүлнэ үү.

САНАЛ БОЛГОХ