Арго багшийн "ӨВӨРМӨЦ СЭТГЭЛГЭЭ, МЭДРЭМЖ"

UB Info

Арго гэж олон гадаад хэл мэддэг тухайн цаг үедээ олны анхааралд орж байсан хүн "21 мянга" гэж номондоо ингэж бичсэн юм билээ. 

ӨВӨРМӨЦ СЭТГЭЛГЭЭ МЭДРЭМЖ

Хүн ер нь мэдрэмжиндээ найдан амьдрах хэрэгтэй байдаг юм байна. Мэдрэмж гэж юу вэ? Нэг тийм үгээр илэрхийлэгддэггүй юм хүнд байдаг шүү дээ.

Би та нарт мэдрэмж гэж юу байдаг тухай тайлбарлахыг оролдъё. Би баруун Германд 2 жил ажиллаад ирснийхээ дараа нэгэн гадаад хэлний дээд сургуульд герман хэлний багшаар түр ажилласан юм. Хагас жилээр 1 дүгээр курсийн герман хэлний ярианы дадлагын шалгалтын комиссын нарийн бичгийн даргаар томилогддог юм байна. Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга гэхээр нэг их том дарга болчихсон гэж битгий бодоорой. Зүгээр л багш дүн тавихад гарын үсгийг зуруулж аваад хичээлийн эрхлэгчид өгч тамга даруулан баталгаажуулдаг ажилтай. Тэгээд шалгалтын өмнөх өдөр багш нарын конторт сууж байтал оюутан Ганзориг намайг дуудаж байна.

Гараад очтол "Тантай нэг ярих яриа байна" гэдэг юм байна. "Ярь, ярь" гэтэл "Ийшээ яваад ярьчихъя" гээд толгойгоо дохив. Бага байхад зодолдохдоо ийшээ яваад ярьчихъя гэдэг байж билээ. За байз. Ганзориг бид хоёрт зодолдох шалтгаан байхгүй дээ. Юм уух гэж байгаа юм болов уу гэж бодсоор Ганзоригийн тэр хүсээд байсан газар руу нь дагаад явлаа.

Бүр шат уруудаад харанхуй подвал руу дагуулаад орлоо. Нээрэн бүр өврөөсөө нэг шил юм гаргаад "Багш аа, май" гээд надад өгөв. Тэгэхлээр нь би " Баярлалаа" гэж хэлтэл Ганзориг "Багшаа, наадахыгаа уучих, уучих" гэж хэлэв. Би түүнд "Сургуулийн газар юм ууж болохгүй ээ. Багш нь ажлаасаа халагдчихна шүүдээ. Гэртээ очоод янзалчихъя" гэв. Ганзориг хэсэг дуугүй байснаа "Багш аа, таныг их авьяастай хүн гэж сургууль даяар яриад байх юм" гэхээр нь би баахан онгиров. "Ямар авьяастай гэж байна?" гэтэл "Таныг нэг шил юмыг нэг амьсгаагаар уудаг гээд байх юм. Та надад тэрийгээ хийж үзүүлээч" гэв. Нээрээ ч надад тийм авьяас байсан л даа. Хойно оюутан байхдаа оросуудаас сурсан юм. Манай гадаад хэлний дээд сургуулийн концертэн дээр ч бил үү, юу билээ, залуу багш нар авьяасаа үзүүл гэхээр нь би дуу бүжгэнд эв хавгүй юм чинь нэг шил юм нэг амьсгаагаар уугаад үзүүлчихсэн чинь ийм яриа гарсан ажээ. Залуу байхад онгироо байсныг хэлэх үү. "За Ганзориг оо, харж бай чи" гээд нөгөө юмыг нь аваад хаячихлаа.

Ямар олиг байхав дээ, толгой манараад явчихав. "За, багшийгаа хүргэж өгөөрэй" гээд тамхилтал Ганзориг "Багш аа, би танаас нэгзүйл гуйя" гэдэг юм байна. Муу зальтай золиг юм уулгаж байгаад гуйдаг байна шүү дээ. "За, юу юм бэ?" гэтэл "Багш аа, та намайг маргаашийн шалгалтанд аргалаад өгөөч. Надад дунд байхад л болно. Би анхнаасаа хичээлээ ойлгоогүй болохоор Урнаа багшийн хичээл дээр юу ч хийдэггүй онгоц буудаад л суучихдаг. Нэг удаа бүр цаас зажилж байгаад шидчихсэн чинь Урнаа багшийн духан дээр оночихсон. Багш намайг заавал унагана гээд занаад байгаа. Урнаа багш та хоёр найзууд юм чинь та гуйгаад өгөөч" гэх нь тэр. Урнаа багш бид хоёр сайн найзууд л даа. Бид хоёр хэлнийхээ хоббигоор найзалдаг. Би герман хэл их сонирхоно, Урнаа багш францхэл сонирхдог. Би францхэлэндээ арай гайгүй болохоор түүнд хэлж өгдөг. Урнаа багш надаас Южилээрудаан багшилсан болохоор герман хэлний тал дээр надад зөвлөдөг их ухаантай, өндөр боловсролтой, маш их шооч, найзархуу, их сайхан багш байсан юм. Байсан юм нь юу вэ дээ, одоо ч байгаа. Би Ганзоригт хэллээ дээ. "За миний дүү, би чадахгүй. Нэгдүгээрт, би шалгалтавахгүй. Ер ньтэгээд Урнаа багш худал хуурмаг юманд үнэн голоосоо дургүй. Бас их шооч хүн шүү. Би чамд өнөөдөр уусан юмаа маргааш аваад өгчихье, тэгээд зам замаараа" гэлээ. Гэтэл Ганзориг "Багш аа, би танд нэг амьд хонь өгье" гэв. Би ч дав хийгээд л явчихав. Амьдрал хэцүү байсныг хэлэх үү, цагаан cap дөхөж байгааг хэлэх үү шууд л зөвшөөрчихлөө. Маргааш нь шалгалт эхэлж оюутнууд онц авах нь онц аваад, муу авах нь муу аваад л гараад байв. Ганзоригийн ээлж боллоо. Урнаа багш асууж байна. "Wie heisst du?", "Woher kommen Sie" гэтэл цаадах нь юу ч байдаггүй, таг дуугүй. Уул

ньанглиар бол л""\Л/па1 is your name?", "Where are you from?" гэсэн үг л дээ. Бүр "Guten Tag" гэхэд хариулахгүй дэмий л над руухонин нүдээр харах юм. Тэгэхлээр нь би урьдаас нь хонь авчихсан хүний нүдээр харлаа. Би дотроо бодлоо. За ингээд хонь ч үгүй, хоол ч үгүй болдог юм байна. Яая даа байз. Урнаа багш уурлаж "За, Ганзориг оо. Надад гомдохгүй биз дээ? Алив сурлагын дэвтэр ээ" гэхэд нь би сандарч "Урнаа багш аа, түр хүлээ. Танаас нэг гуйх юм байна" гэж хэлэв. Урнаа багш "Товчхондоо юу гэсэн үг вэ?" гэж асуулаа. Урнаа багш олон таван үгэнд дургүй тул дээрх асуултыг асуудаг заншилтай. "Товчхондоо Ганзоригт дунд тавьчихъя" гээд авлаа. "Яагаад би дунд тавих ёстой юм бэ? Та хоёр хамаатан юм уу?" гэхэд нь би сандарч "Үгүй ээ" гэж хариулав.

Ер нь Урнаа багш худал хэлсэн хүнд их дургүй учраас би үнэнээ хэлэхээр шийдэв.

-Та хоёр ямар холбоотой вэ?

- Бид хоёр найзууд.

-Та хоёр юуны найзууд вэ? Арай уудаг найз юм биш биз гэж Урнаа багш ёжтой асуухад нь миний яс хавталзаж

-Юу л даа, уудаг нь юу байхав? Хааяа л нэг ганц юм хуваагаад уучихдаг юм гэж үнэнээ хэлэв.

-Уухай, бүр нийлж архи уудаг багш, шавь хоёр юм байж. Таныг багш Арго биш Buvant Argo гэвэл таарах юм байна даа гэж францаар хэлэв. /Уудаг Арго гэсэн үг л дээ/ Та ер нь юм авчихсан юм биш биз гэж барьцаа улам лавшруулахад нь би нэгэнтээ өнгөрсөн гэж бодоод

-Нэг шил юм авчихсан гэв.

-Өө, та чинь их хямдхан хүн байх нь ээ. Нэг шил архины үнэтэй гэхээр нь нэг их үнэтэй хүн болох гээд

-Бас нэг хонь өгсөн гэв. Урнаа багш тачигнатал инээснээ

-Аа, бас их үнэтэй хүн байх нь. Та ч их сэргэлэн хүн юм аа. Таныг багш Арго биш хоньчин Арго гэвэл таарахч юм шиг. За байз, манай сургууль чинь2 мянган оюутантай. Оюутан бүрээс нэг хонь гэж бодоход өө, бүр та чинь мянгат малчин болоход их ойрхон байна даа. Таныг бүр хоньчин Арго биш мянгат малчин Арго гэж нэрлэвэл таарах юм байна гэж бөхөөр бол намайг баруун солгойгүй тонгорч гарлаа.

-Та чинь хонь авилгалд авахаар тийм эмзэг бүлгийн хүн үү гээд барьцаа чангаруулав.

-Тийм. Их эмзэг ш дээ. Би танд нэг гуяыг нь өгнө шүү гэж эцсийн шийдвэрлэх мэхээ хийлээ. Урнаа багш баахан инээснээ:

-За, Ганзоригоо. Би чамддунд тавья. Нэгдүгээрт, Арго багш бид хоёр найзууд. Би энэ залууг юманд хүрч магадгүй гэж найддаг. Хоёрдугаарт, танай найз чинь надад бүх үнэнээ хэллээ. Би шударга  үнд дуртай. Гэхдээ би чамд зүгээр дунд тавихгүй. Чи заавал нэг юм хэлэх хэрэгтэй. Ганзориг оо, би хичээл болгон дээрээ нэг герман ардын зүйр цэцэн үгийн утгыг монголоор тайлбарлаж өгдөг.

Эдгээрээс ганцханыг нь л монголоор хэлчих. Тэгээд л би дунд тавиад өгье гэв. Үүн шигамархан юм хаана байхав дээ. Би ч бөөн баяр боллоо. Хонь ч нүдэнд харагдаад, майлах дуу нь сонстох шиг. Ганзориг руу харлаа. Юу ч дуугардаггүй шүү. Урнаа багшийн уур дахиад л хүрэв бололтой. Би ч их сандрах маягтай. Гэтэл Ганзориг "Khun achten, Deel zachten" гэж их гоё hoch Deutech аялгаар хэлчихэв. Урнаа багш гайхаад явчихав. Би ч дотроо бодлоо л доо. Acht гэдэг чинь найм гэсэн үг, zachten гэдэг нь огтлох гэсэн үг юм болов уу гэж бодоод " Урнаа багшаа, наадах чинь " Семь разотмер, один раз отрежь" буюу " Долоо хэмжиж нэг огтол" гэсэн орос ардын зүйр цэцэн үгийг германаар хэлчих шиг боллоо гэтэл Урнаа багш хэсэг гайхсанаа бүр хүүхэд шиг инээж гарлаа.

Ганзоригт уур хүрэх шиг, өөртөө ч уур хүрэх шиг. Нэгэнтээ л ийм юм болсон хойно би Урнаа багшид хэллээ.

- Урнаа багшаа, хүн ахтай, дээл захтай гээд байгаа юм биш үү. Харин бүр агуулга нь монгол, хэлбэр нь герман ёстой арга билиг нь бүрдсэн зүйр цэцэн үг байна. Ийм зүйр цэцэн үгэнд дунд багадна даа гэтэл Урнаа багш

- Онц, онц шууд онц тавья даа гэсэн юм даа. Ганзоригт ч бөөн баяр гарахдаа "Урнаа багшаа, их баярлалаа. Би ч германаар ганц хоёр үг мэднэ л дээ. Ж: Heil Hitler, Haende hoch, Russpartizanen banditen гэж хагас дутуу буруу хэлээд гарсан юм. Ингэж л Ганзориг аврагдсан юм даа. Хэд хоногийн дараа Ганзориг ахиад манайд ирдэг юм байна. Хонио ч өглөө. Их сайхан хонь байсан учир цагаан сарын ууц болгохоор шийдлээ.

Ганзориг нэг шил юм надад өгөөд - Багш аа, танд их баярласан шүү. Наадхыгаа уучих гэв. Би ч хэллээ.

-Өө, багш нь тэгж нэг амьсгаагаар ууж чадахгүй. Аажуухан авъя гэтэл

- Тэг, тэг багш аа. Өөрөө л мэд гэхээр нь би нэг татчихав. Ганзориг

- Багш аа, би таниас дахиад нэг юм гуйя гэнгүүт нь дотор палхийж

- Үгүй ээ, би чадахгүй. Юу ч байсан чадахгүй. Чамаас болж би "Хоньчин Арго" гэж нэр авсан.

"Хоньчин Арго" нь болиод бүр "Хоньчин Найдан" болсон. Зарим шооч багш нар "Найдаан, хөл барь", "Хөл барьдаг Арго" гэх нь холгүй шоглодог. Урнаа багш намайг өмөөрөхдаа "Та нар мянгат малчин Аргог битгий шоолоод байгаарай. Тэгж ярих юм бол Мянгын дугуй унасан мянгат малчин Аргогоос уучлалт гуй" гээд л. Би чадахгүй, Ганзоригоо" гэв. Ганзориг хэсэг дуугүй сууснаа гэнэт " Багшаа, би танд нэг үхэр өгнө шүү" гэдэг юм байна. Сүхээр цохиулаад авсан юм шиг л боллоо. Үхрийн төлөө үхсэн ч яадаг юм бэ гэж бодогдоод "Шууд хэл, юу ч байсан би аргална" гэв. Харин ч гайгүй юм гуйлаа. Та надад цагаан сарын дараа герман хэл заагаад өг гэлээ. Би ч зөвшөөрлөө. Удалгүй манайд Сүхбаатарын Мөнххаан сумаас их сайхан үхрийн мах ирж тэр жилийн цагаан cap их элбэг дэлбэг билэг дэмбэрэлтэй өнгөрлөө. Ингээд цагаан сарын дараанаас би ч зааж гарлаа даа. Номоор заая гэхээр мань хүн ойлгодоггүй. Тэгэхлээр нь "Энэ хүнд гарыг чинь яая даа?" гэж бодоод үгнүүдийг аманд нь дагуулж уншуулаад шууд л хол боод я рьж сургаа д, дүрм и й г бүгд и й г цэврээр н ь зөв ойлгуулж 14 хоногийн дараа шууд өөрөөр нь дасгал ажиллуулж, орчуулган дээр 2 cap шахам ажиллуулаа.

Ингээд бүтэн жилийн шалгалтаар Ганзориг маань бор зүрхээрээ онц авсан юм даа. Урнаа багш бүр гайхаад "Хүн ингэж засарна гэж байдагаа? Яаж ингэж сайжрав? " гэж асуухад нь "Арго багш зааж өгсөн юм" гээд хэлчихжээ. "Арго багш чамаас юу авсан бэ?" гэхэд нь хүн муутай амьтан чинь "Үхэр авсан" гээд хэлчихсэн байгаа юм даа. Ингэж би "Үхэрчин Арго" буюу "Үхэрчин хүү Цэрэндорж оо, хө" гэдэг хочтой болсон юм. Гэхдээ би Ганзоригт их баярлаж явдаг. Тэр намайг жинхэнэ багш болгосон юм. Түүнд хичээл зааж хэл сурах хялбар аргуудыг нээсэн. Миний анхны герман, франц, орос хэлний хувийн курсууд ГХДС дээр нээгдэж билээ. Тэгэхлээр мэдрэмж гэж Ганзоригийн хэрэгтэй үед "Khun achten, del zachten" гээд хэлчих тэр л чадварыг хэлж байгаа юм.

Одоо мэдрэмж гэдгийг ойлгов уу?

Б.Арго (1966-2019) "21 мянга" 2012 номоос

Эх сурвалж: Амьдрах Сайхан

САНАЛ БОЛГОХ