Рио де Жанейро “Рио-2016”-д бэлэн

Мэдээ

Рио де Жанейро хот Зуны Олимп зохион байгуулахад бэлэн болсон гэж тус хотын дарга албан ёсоор мэдэгдлээ. “Рио-2016” Зуны Олимп эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа юм. Цэнгэлдэх хүрээлэнгүүд, хотын тээвэр, аюулгүй байдлын асуудлууд үндсэндээ шийдэгдэж, бэлтгэл ажил зохих түвшинд амжилттай хийгдэж байгааг зохион байгуулах комиссоос нь танилцуулжээ. Рио де Жанейро хотын удирдлагууд хамгийн их санаа зовинож байсан хотын дэд бүтцийн асуудлыг шийдэж чадсанаа онцолж байна. Тухайлбал олон улсын нисэх буудлаас Олимпын гол тоглолтууд болох Барра дүүрэгт очиход зарцуулах хугацааг 61 хувиар бууруулжээ. Хэдий тийм боловч Бразилд үүсээд байгаа төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Төрийн албан хаагчид, Төрийн үйлчилгээний байгууллагуудын ажилчид эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаан зохион байгуулах болсон байна. Ялангуяа цагдаагийн албан хаагчид ажил хаялт зарлаж магадгүй байгаа нь Олимпын аюулгүй байдал, харуул хамгаалалтыг сулруулж, жуулчдын тоог ихээр бууруулж магадгүй гэж ажиглагчид анхааруулж байгаа юм.


САНАЛ БОЛГОХ