“Android Nougat” системийг суулгасан анхны гар утас "V20"-ийг танилцуулав

Мэдээ

БНСУ-ын цахилгаан бараа үйлдвэрлэгч “LG” компани хамгийн сүүлийн үеийн андройд үйлдлийн системтэй "V20" ухаалаг гар утсаа танилцууллаа. Энэхүү загвар нь өнгөрсөн онд гарсан “V10” загварын шинэчилсэн хувилбар юм байна. "V20"-ийн хувьд дуу, камерийн чанар нь сайжирснаас гадна “Android Nougat” системийг суулгасан анхны гар утас гэж тус компаниас мэдээллээ. Энэ үйлдлийн систем нь зай хураагуур болон дата хэрэглээг багасгадаг давуу талтай аж. Шинэ загварын гар утас есдүгээр сарын сүүлээр БНСУ, АНУ-ын зах зээлд худалдаанд гарах төлөвтэй байна. Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэгч “Samsung” компани “Galaxy Note 7” гар утсаа зах зээлээс эргүүлэн татаж байгаа учраас "V20"-ийн борлуулалт өндөр байх магадлалтай гэж шинжээчид онцоллоо.



САНАЛ БОЛГОХ