Хэлхгэр пальтогоо зэхээрэй

Мэдээ

Загварын тайз бүр өнгөрсөн зууны дунд үеийг илтгэв

Ирэх хаврыг хүртэлх чиг хандлагыг тодорхойлох Миланы загварын долоо хоног маргааш дуусна.

Энэ удаагийн долоо хоногийн гол хүн нь Жижи Хадид байв. Загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн 21 настай бүсгүй хамгийн алдартай брэндүүдийг чимж чадлаа. Жижи Хадидыг загварын салбарт амжилт гаргахад олон нийтийн сүлжээ инстаграмм ихээхэн тус болсон. Инстаграммд түүнийг 23 сая хүн дагадаг. Нэрт “Versace”-гийн ерөнхий загвар зохион бүтээгч Донателла Версачи гэхэд ердөө л 858 мянган дагагчтай гэхээр танд тодорхой төсөөлөл бууна биз ээ.

1990 он байсан бол загвар өмсөгчид зөвхөн мөрөөдөж л чадахаар оргилд Жижи Хадид хүрээд буй. Хамгийн нэртэй брэндүүдтэй гэрээ хийж, Миланы загварын долоо хоногийн хамгийн эрэлттэй загвар өмсөгчөөр нэрлүүлсэн залуухан бүсгүй шүү дээ.

Харин “Max Mara” Миланы загварын долоо хоногийн онцлох брэнд байв. Тэд спортлог, Өмнөд Америк хэв маяг бүхий хувцас хийхэд Риод болсон зуны олимпийн наадам нөлөөлсөн байж мэдэх юм. Шууд биш л дээ. Гэхдээ Max Mara-гийн загварын шоуны хөтөлбөрийг харвал “Италийн архитектор Лина Бо Бардигийн бүтээлүүдээс үлгэрлэв” гэж бичжээ. Лина Бо Барди бол өнгөрсөн зууны дунд үед Бразилд нэр нөлөөллөө бий болгосон эрхэм билээ.

Жижи Хадид инстаграмд 23 сая дагагчтай

Max Mara-гийн коллекцын үндэс нь спорт хувцасны даавуу, цахилгаантай куртик, малгайтай цамц, ритуз, бодисүт буюу усны Хэлхгэр пальтогоо зэхээрэй хувцас шиг нийлсэн загвар бүхий гоёлын хослол, мөн өмд, цамц нь залгаатай үргэлж хослол байв. Гол санаа нь ширэнгэн ойн онгон төрхийг орчин үетэй хослуулах. Банзлын хормойгоос зүлэг ургаж, ховор зэрлэг амьтдын хээ хуараар цамцнуудаа гоёсон нь тэдний оролдлогыг батална.

Гэвч ирэх хавар хүртэл “Max Mara”-гийн дэлгүүр ширэнгэн ой мэт байх юм гэж үү? Үгүй л байх. Энэ жил хул өнгийн банзал, пиджак моодонд орохыг олон зүйл илтгэлээ. Түүнчлэн хэлхгэр, цулгуй өнгөтэй, өргөн ханцуйтай, бүдүүн захтай, цөөхөн товчтой пальто ч эргэн ирж байна. Энэ төрлийн пальтог малгайтай цамц, саравчтай хослуулсан нь гудамжны стиль сонирхогчдод шинэ амт мэдрүүлсэн мэт.

Энэ удаагийн долоо хоногийн гол хүн нь Жижи Хадид байв.

Харин Миланы загварын долоо хоногийн онцлох үйл явдал бол Prada шинэ коллекцдоо монгол дээлний захыг шигтгэсэн явдал. Гэвч эдгээр унтлагын хувцсыг бүхэлд нь харвал Хятадын үндэсний хэв шинжийг санагдуулам. Манай олон нийтийн сүлжээний хэрэгсэл болон мэдээллийн зарим сайтад “Загварын “Prada” брэнд монгол дээлний загварыг ашиглалаа” хэмээх гарчигтай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр олон харагдсан. Гэвч дэлхий үүнийг Хятад гэж хүлээж авсныг хэлэх хэрэгтэй байх.


САНАЛ БОЛГОХ