"BHP Billiton” компани нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ

Мэдээ

Уул уурхайн салбарт тэргүүлэгч “BHP Billiton” компани нарны эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 42.5 сая австрали долларын төсөвтэй энэхүү төслийн хүрээнд “Origin Energy” компанитай хамтран, 13 мегаваттын нарны эрчим хүчний байгууламж, шугам сүлжээг туршиж үзэхээр болжээ. Сэргээгдэх эрчим хүчний салбар нь 2025 он хүртэл ес орчим хувиар өсөх төлөвтэй гэж “BHP” компани тооцоолж байгаа юм. Нарны эрчим хүчний технологийг үйл ажиллагаандаа ашигласнаар байгалийн бохирдлыг бууруулаад зогсохгүй, зардлын хувьд хэмнэлттэй гэж “BHP”-ийн дэд Ерөнхийлөгч Фиона Уайлд мэдэгдсэн байна. “Rio Tinto”, “Barrick Gold” зэрэг уул уурхайн бусад компаниуд ч мөн зардлаа бууруулах зорилгоор нарны эрчим хүч ашиглахаар туршилт хийж эхлээд байгаа юм.



САНАЛ БОЛГОХ