АХБ: АНУ бодлогын хүүгээ нэмэх нь Азийн зах зээлд хүндээр тусахгүй

Мэдээ

АНУ бодлогын хүүгээ нэмэх эсэх хүлээлт зах зээлд бий болоод байна. Бодлогын хүү нэмэгдсэн тохиолдолд валютын зах зээлд савалгаа үүсэж, эрсдэл нэмэгдэх ч Азийн бүс нутаг ийм нөхцөл байдлыг даван гарах бүрэн чадамжтай байна гэж Азийн Хөгжлийн банкнаас мэдээллээ. Ялангуяа хурдацтай хөгжиж буй зах зээлтэй Азийн улсуудын хувьд эдийн засаг хүчирхэг байх суурь нөхцөлүүд байгаа тул эрсдэл бага байна гэж Азийн Хөгжлийн банк үзжээ. Пүрэв гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн банк есдүгээр сард болсон хурлын мэдээллээ танилцуулсан юм. Энэхүү мэдээллээс харахад банкны удирдлагууд бодлогын хүүг ойрын хугацаанд нэмэх сонирхолтой байгаа ажээ. Иймээс ирэх 12 дугаар сард бодлогын хүүг өсгөх магадлал хамгийн өндөр байна. Энэ ондоо багтаж хүүг өсгөх магадлал 67 хувь хүртэл өсөөд байгаа юм.



САНАЛ БОЛГОХ