“Microsoft” хамгийн нимгэн LCD дэлгэцтэй “Surface Studio”-ийг танилцууллаа

Мэдээ

“Microsoft” корпораци “Surface Studio” нэртэй суурин компьютерыг танилцууллаа. 28 инчийн дэлгэц болон “Intel Core I7” процессортой энэхүү компьютерыг хамгийн нимгэн LCD дэлгэцтэй гэж “Microsoft” онцолсон байна. Үүнээс гадна “Surface Studio”-д шинэчилсэн “Windows 10” үйлдлийн систем суулгажээ. “Surface Studio” нь 13.5 сая пикселийн нягтаршилтайгаас гадна зураг янзлах, “Paint”, “Office” зэрэг өргөн хэрэглэгддэг програмуудад 3D ашиглах боломжтой болжээ. Мөн компьютерын суурь нь уян болсноор дэлгэцийг 20 хэм хүртэл налуулж, хэвтүүлэх боломжтой болсон байна. Иймээс дэлгэц дээр шууд зурах, бичихэд илүү хялбар болж байгаа юм. “Surface Studio”-ийг 2999 ам.доллароор худалдаанд гаргах юм байна.

Үүнээс гадна “Microsoft” корпораци “Surface Book” зөөврийн компьютерыг танилцуулав. Энэхүү шинэ загвар нь цэнэгээ өмнөх загваруудаас цэнэгээ 30 хувиар илүү хадгалах ба 2399 ам.доллароор худалдаанд гарах юм байна.




САНАЛ БОЛГОХ