"Rogue One: A Star Wars Story” кино ”Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүлэв

Мэдээ

Оддын дайны ертөнцөд өрнөж байгаа “Rogue One: A Star Wars Story” кино Зул сарын баярын амралтын өдрүүдэд амжилтаа хадгалж, ”Box Office”-ийн жагсаалтыг дахин тэргүүллээ. Энэхүү кино АНУ, Канадын зах зээлээс нийт 96.1 сая ам.долларын орлого олсон гэж “Comscore”-оос мэдээлсэн байна. "Rogue One: A Star Wars Story" кино нь "Star Wars"-ын ертөнцийн тухай өгүүлэх цуврал кинонуудын анхны анги болж байгаа бөгөөд "Оддын дайны" өмнөх гарсан ангиудтай үйл явдал нь шууд холбогдолгүй юм. Харин шинээр нээлтээ хийсэн “Universal Pictures”-ийн "Sing" хүүхэлдэйн кино, “Sony”-ийн бүтээл шинжлэх ухаан, зөгнөлт "Passengers", мөн “Fox”-ийн инээдмийн төрлийн "Why Him?" кинонууд ”Box Office”-ийн жагсаалтыг удаалжээ. Он цаг тооллын хувьд 1977 онд гарсан "Оддын дайн" киноны өмнөх үеийг харуулах “Rogue One: A Star Wars Story” кино “Box Office” дахь “Disney”-ийн шинэ амжилт болон тэмдэглэгдэж байна.

Үүнээс гадна дээрх кино студийн энэ оны шилдэг бүтээлүүдэд "Доригийн эрэлд", "Ахмад Америк: Иргэний дайн", "Ширэнгийн Домог" зэрэг кинонууд багтжээ. Энэ онд “Box Office” Хойд Америкт нийт 11.3 тэрбум ам.долларын орлого олсон гэж шинжээчид таамаглаж байгаа нь өнгөрсөн жилийнхээс давсан дүн болсон байна.

”Box Office”-ийн жагсаалт

1. Rogue One: A Star Wars Story 96.1 сая ам.доллар

2. Sing 56.1 сая ам.доллар

3. Passengers 23.1 сая ам.доллар

4. Why Him? 16.7 сая ам.доллар

5. Assassin's Creed 15 сая ам.доллар

6. Fences 11.4 сая ам.доллар

7. Moana 10.4 сая ам.доллар

8. La La Land 9.7 сая ам.доллар

9. Office Christmas Party 7.3 сая ам.доллар

10. Collateral Beauty 7.1 сая ам.доллар




САНАЛ БОЛГОХ