Ипотекийн зээл олголт буурснаар иргэд хувь лизингийн үйлчилгээг сонгох нь их болжээ

Мэдээ

Хоёрдугаар сарын өөрчлөлтөөр орон сууцны үнийн индексийн түвшин 1.01 болоод байгаа нь өмнөх сараас 2.85 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин орон сууцны үнэ өссөн нь дээрх индекс өсөхөд нөлөөлсөн байна. Сарын дүнгээр өсөлттэй байгаа ч жилийн өөрчлөлтөөр харвал орон сууцны үнийн индекс 4.44 хувиар буурчээ. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ буурч эхэлсэн ч цаашид их хэмжээгээр буурахгүй, 10-20 хувийн үнийн хөөсрөлт хагараад байгаа гэж “Актив зууч” компани үзэж байна. Монголбанкны мэдээлснээр 2017 он гарснаар эхний сард 365 зээлдэгчид, хоёрдугаар сард 396 зээлдэгчид найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгожээ. Иргэдийн худалдан авалтыг хамгийн ихээр дэмжиж байсан ипотекийн зээл олголтын хэмжээ буурсан нь нэг талаас үнэ ханшийн ерөнхий бууралтад нөлөөлж байгаа аж. Тухайлбал, хоёрдугаар сард шинэ орон сууц буюу гэрчилгээ нь гараагүй байгаа байрны үнэ 2.3 хувиар буурсан болохыг судалгааг гаргадаг “Тэнхлэг зууч” компани онцолж байна.

Ипотекийн зээл олголт буурсан нь нөгөө талаас иргэдийн дунд хувь лизингийн үйлчилгээ дэлгэрэхэд нөлөө үзүүлж байгаа аж. Энэ нь эрсдэлтэйд тооцогдох хувь хүн хоорондын санхүүгийн үйлчилгээ боловч сарын орлогыг бүрэн тодорхойлж, баталгаажуулах боломжгүй иргэдийн худалдан авалтыг эрчимжүүлэх хүчин зүйл болж байгаа гэж “Актив зууч” компани онцолж байна.




САНАЛ БОЛГОХ