"Багануур" ХК нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө авлаа

Хөрөнгийн зах зээл

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 75 хувийн Төрийн өмчит “Багануур” хувьцаат компани нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө Монголын Хөрөнгийн бирж болон Санхүүгийн Зохицуулах хорооноос аваад байна. Энэ удаад нийт хувьцааны 32 хувьтай тэнцэх хэмжээний буюу 9.8 сая ширхэг хувьцааг нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэйгээр зах зээлд санал болгож, 26.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Олон нийтэд санал болгох үнийг 2650 төгрөг байхаар тогтоосон ажээ. Татан төвлөрүүлэх хөрөнгийг техник, тоног, төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулах юм байна. Багануурын ордын нийт нүүрсний нөөц 2015 оны эхээр тогтоосны дагуу 812 сая тонн байгаа юм. Харин хувьцааны зах зээлийн үнэ Монголын Хөрөнгийн биржид сүүлийн арилжаагаар 2600 төгрөгтэй тэнцэж байна.