Хос тэжээлт автомашины ОАТ-ын нэмэгдлийг буцаан олгоход тэрбум төгрөг зарцуулна

Мэдээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Автомашины онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан гол асуудал нь хос тэжээлт автомашины орлогын албан татварын хэмжээг 0-50 хувь болгож, тус зохицуулалтыг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас хийж байхаар тогтох мөн тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хос тэжээлт автомашины татварын нэмэгдлийг буцаан олгох зохицуулалтууд байгаа юм. Харин Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр нэмэгдсэн татварын буцаан олголтыг гурван нөхцөлтэйгөөр эргэн төлнө гэж мэдээллээ. Үүнд хуулийн төсөл батлагдах хүртэлх хугацаанд импортолж ирээд онцгой албан татвар төлсөн тохиолдолд буюу оруулж ирсэн иргэн, компани болон худалдан авсан хувь хүнд буцаан олголт өгөх зохицуулалттай байна. Ойролцоогоор нэг тэрбум төгрөг зарцуулна гэж хуулийн төсөлд тусгажээ. Эдгээр заалтыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжиж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болоод байна.




САНАЛ БОЛГОХ