СЗХ: Нийт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн 10-15 хувь нь даатгалтай байдаг

Мэдээ

Үл хөдлөх хөрөнгийг багтаадаг хөрөнгийн даатгалын зах зээл салбартаа томоохон байр суурь эзэлж байна. Оны эхний хагас жилд ердийн даатгалын нийт 15 компанийн төвлөрүүлсэн хөрөнгийн даатгалын хураамжийн орлого жилийн дүнгээр 24 хувийн өсөлттэй байсан. Үүнээс гадна даатгалын хураамжийн орлогын бүтцэд 29.2 хувь буюу 24.4 тэрбум төгрөг эзэлж байгаа нь жолоочийн хариуцлагын даатгалын үзүүлэлтээс ч өндөр дүн юм. Харин нөхөн төлбөрийн хэмжээ 1.09 тэрбум төгрөг болсноор өмнөх оноос есөн хувиар буурсан байна. Энэ хугацаанд 1263 даатгуулагч нөхөн төлбөр авчээ. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр нийт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн 10-15 хувь нь даатгалтай байдаг аж.

Компаниудын хувьд "Хаан даатгал" компанийн нийт даатгалын 30 орчим хувийг хөрөнгийн даатгал эзэлдэг байна. Мөн "Миг даатгал" компанийн нийт даатгуулагчдын 10-15 хувийг үл хөдлөх хөрөнгийн даатгал бүрдүүлж байгааг мэдээллээ.



САНАЛ БОЛГОХ