ХХААХҮЯ: Улсын хэмжээнд 23 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэсэн

Мэдээ

Энэ жил улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүрэг 32 мянган тонн өвс, 13 мянган тонн тэжээл бэлтгэж, аюулгүйн нөөц бүрдүүлэхээс 23 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэж мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Засгийн газрын ээлжит хуралдаанд ​танилцууллаа. Хөрөнгө, санхүүжилтийн улмаас ихэнх аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл хангалтгүй, малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 70 хувьтай ​байгаа ажээ. Иймд хуульд тусгасны дагуу​ өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 4.5 тэрбум төгрөгийг яаралтай шийдвэрлэх, мөн малын тэжээлийн импортын болон дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахыг Засгийн газрын хуралдаанаас холбогдох сайд нарт ​даалгав.

Түүнчлэн малын гоц халдварт өвчний хяналтыг сайжруулах, өвөлжилт, хаваржилтын хүндрэл үүсэхээс сэргийлэх зорилгоор байнгын бэлэн байдалд ажиллахыг бүх шатны Засаг дарга, холбогдох агентлагийн даргад үүрэг болголоо.




САНАЛ БОЛГОХ