“Walt Disney”-ийн ашиг өсч, 2.6 тэрбум ам.долларт хүрлээ

Мэдээ

“Walt Disney” компанийн III улирлын ашиг шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлттэй гарлаа. Үүнд “Captain America: Civil War”, “Finding Dory” зэрэг киноны орлого болон үнэт цаасны портфолиос олсон ашгийн хэмжээ ихээхэн нөлөөлсөн байна. Тус компаниас мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “BAMTech”-ийн хувьцааны 33 хувийг худалдан авч, энэхүү хэлэлцээрийн нэг хэсэг болгож “ESPN” сүлжээнд суурилсан шинэ вебсайт гаргана гэдгээ зарласан юм. “Walt Disney” компани энэхүү төлөвлөгөөндөө нийт нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Тус компанийн санхүүгийн үзүүлэлтийг аваад үзвэл ашгийн хэмжээ нь 2.6 тэрбум ам.долларт хүрч, 5 хувиар өссөн байна. Мөн борлуулалт нь 9 хувиар өсч, 14.3 тэрбум ам.долларт хүрчээ. Дэлхийн тэргүүлэх энтертайнмэнт компанийн киноны бизнесийн ашгийн хэмжээ өссөн бол телевизийн бизнесийн ашиг нь буурсан үзүүлэлттэй гарсан байна. Өнгөрсөн онд “Walt Disney” компанийн кабелийн сувгаас олох орлогын хэмжээ буурч эхэлсэн аж. Улмаар энэхүү бууралт III улиралд ч үргэлжилсэн болохыг тус компанийн тайланд онцолжээ. Тиймээс “Walt Disney” компани “BAMTech” компанитай хэлэлцээр хийж, телевизийн бизнесээ өөрчлөн, сайжруулах алхмуудыг хийж эхэлсэн байна.




САНАЛ БОЛГОХ