Нийслэлд 160 орчим автомашин угаалгын газар ажиллаж байна

Мэдээ

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 443 мянга гаруйд хүрснийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тэгвэл эдгээр автомашинд нийт 160 орчим автомашин угаалгын газар үйлчилгээ үзүүлж байна. Ус сувгийн удирдах газраас мэдээлснээр эдгээр угаалгын газрын 83 нь албан ёсны бүртгэлтэй харин үлдсэн 80 гаруй нь бүртгэлгүй байгаа аж. Бүртгэлтэй автомашин угаалгын газруудын дийлэнх буюу 24 нь Баянзүрх дүүрэгт, 20 нь Баянгол дүүрэгт харин Сүхбаатар дүүрэгт 15, Хан-Уул болон Сонгинохайрханд тус бүр долоо, Чингэлтэйд тав буюу хамгийн цөөн байна.

Авто угаалгын газрууд уурын, автомат, гар угаалга гэсэн үндсэн гурван төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж. Ус сувгийн удирдах газраас мэдээлснээр автомашин угаалгын нэг газар өдөрт дунджаар таван тонн ус хэрэглэж байна. Энэ чиглэлийн бизнес олон улсад усны хэрэглээг багасгах зорилготой байгаль орчинд ээлтэй буюу эко авто угаалгын газар болон хөгжиж байгаа юм. Монгол Улсад ч мөн энэ чиглэлийн авто угаалгын газрууд үйл ажиллагаа явуулж байна.



САНАЛ БОЛГОХ