Мария Шарапова эрхээ хасуулсан нь шударга бус гэв

Спорт

Олон улсын Теннисний холбооноос алдарт теннисчин Мария Шараповаг өнгөрсөн гурван сараас эхлэн доппинг хэрэглэсэн гэх үндэслэлээр хоёр жилийн хугацаатай эрхийг нь түдгэлзүүлснийг шударга бус гэж “Nike” компани үзэж байна. Учир нь алдарт теннисчний хэрэглэдэг байсан эм нь эрүүл мэндэд хүлээн зөвшөөрөгдсөн байтал гэнэт доппингийн төрөлд хамруулсан нь эргэлзээтэй байгаа гэсэн юм. Энэхүү хэргийн улмаас “Nike” компани алдарт теннисчинтэй байгуулсан хамтын ажиллагаагаа зогсоогоод байсан бөгөөд асуудал шийдэгдсэний дараа түүнтэй дахин хамтран ажиллахаар болжээ. Мөн үүнээс гадна Австралийн нээлттэй тэмцээнд оролцсоны дараах шинжилгээгээр Мария Шарапова мельдони хэмээх хориотой бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Мельдони бэлдмэл нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн хориотой бэлдмэлийн жагсаалтад орсон аж. Түүнчлэн энэ он гарсаар таван тамирчнаас энэхүү бэлдмэл илрээд байгаа бөгөөд “Мэргэжлийн Теннисний Их дуулга”-ын таван удаагийн аварга Мария Шарапова нь энэхүү бэлдмэлийг 2006 оноос хойш эмчийн зааврын дагуу хэрэглэж байсан гэж мэдэгдээд байгаа юм.

О.Одгэрэл

Холбоо барих: odgerel.o@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com


САНАЛ БОЛГОХ