ОХУ-ын Хар тэнгисийн флот Севастополь хотод цэргийн цэргийн сургуулилт хийлээ

Мэдээ

ОХУ-ын Хар тэнгисийн флот Крымийн Севастополь хотод цэргийн шинэ тоног, төхөөрөмж туршилт мөн цэргийн сургуулилт хийсэн байна. Цэргийн бэлтгэл сургуулилтад “BTR-82” хуягт тээвэрлэгч болон бусад тоног, төхөөрөмж ашиглажээ. Үүнээс гадна ОХУ-ын Хар тэнгисийн флот Сирийн эргийн дагуух Тартус хотод байрлах ОХУ-ын цэргийн баазад эргүүл хийж байгаа юм. Албаныхны мэдээлснээр Сирид нөхцөл байдал хурцдаж, жинхэнэ дайн дэгдэхэд хүрээд байгаа учраас бэлтгэлтэй байх хэрэгтэй гэж мэдэгдээд байна. Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Парламентын доод танхимаас цэргийн үйл ажиллагаагаа Сирид тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэх хэлэлцээр баталсан юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ОХУ Сирид агаарын дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан байна.



САНАЛ БОЛГОХ