Томоохон хотууд дизель түлшийг халж эхэллээ

Экологи

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дизель хөдөлгүүрт ачааны болон автомашины хөдөлгөөнийг хотын төвийн бүсэд хязгаарлахаар болсноо Мадрид, Парис, Афин, Мехико хотын захирагч нар мэдэгджээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хотын захирагч нарын С40 уулзалтын үеэр Парис хотын захирагч Анн Идальго “Нас баралт, эрүүл мэнд муудах шалтгаан болж буй агаарын бохирдлыг цаашид тэвчихгүй гэдэгт хотын дарга нар санал нэгдэж байна” хэмээв.

Дизель хөдөлгүүрт автомашин дэлхийн дулаарал, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч голлох хүчин зүйл гэдгийг НҮБ- ын төлөөлөгч уулзалтын үеэр онцолжээ. Үүнээс гадна дэлхийн 10 хүн тутмын ес нь ДЭМБ- ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хорт утаатай орчинд аж төрж байгааг тогтоожээ. Дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2025 он гэхэд бүрэн халахаар шийдсэн байна.


САНАЛ БОЛГОХ