Шинзо Абэ "Сувдан эрэг"-т анх удаа айлчилна

Мэдээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн АНУ-д хийх хоёр хоногийн айлчлал эхэллээ. Тэрээр мягмар гарагт Ерөнхийлөгч Барак Обаматай хамт Сувдан эрэгт айлчлах товтой байгаа юм. Шинзо Абэ Ерөнхий сайдын үүрэг хүлээж авснаас хойш анх удаа Сувдан эрэгт айлчлах гэж байгаа нь энэ. Японы Ерөнхий сайд Хавай муж улсын нийслэл Хонолулуд ирсний дараа Сувдан эргийн дайралтад амь үрэгдсэн тэнгисийн цэргүүдийн дурсгалд зориулж цэцэг өргөжээ. Энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцаанд онц чухал нөлөөтэй гэж ажиглагчид үзэж байна. Хоёр улсын хооронд зөрчилдөөн үүссэнээс хойш талууд одоогийн түвшинд хамтын ажиллагаатай, холбоотон орнууд болоход 70 гаруй жил шаардсан юм. Айлчлалын хүрээнд Шинзо Абэ Сувдан эргийн дайралттай холбоотойгоор өршөөл эрэхгүй гэсэн мэдэгдлийг Японы засгийн газар гаргасан. 2017 он гарснаар Японы Ерөнхий сайдын хувьд тодорхойгүй байдал нэмэгдэнэ гэж шинжээчид тодорхойлж байна.

Учир нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп АНУ-ын одоогийн Батлан хамгаалах бодлогыг шүүмжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, маргаантай арлын асуудлаар Хятадын баримтлах бодлого зэрэг эрсдлээс Япон улс өөрийгөө хамгаалахад АНУ-ын цэрэг армийн хүч ихээхэн хамааралтай байдаг юм. Энэ ч утгаараа Шинзо Абэ геополитикийн асуудалд илүүтэй анхаарч, эдийн засгийн шинэчлэлүүдээ хойшлуулж байна.



САНАЛ БОЛГОХ