Японд "Prius" борлуулалтаараа тэргүүлэв

Авто зах зээл

Японы автомашины дилерүүдийн холбоо (JADA), Японы мини автомашины холбоо (JMVA) хамтран тус улсад 2016 онд борлогдсон автомашины статистик тайлан гаргалаа. Уламжлал ёсоор уг статистикийг ердийн хөнгөн тэрэг, кэй автомашин гэсэн хоёр ангиллаар гаргажээ.

Ердийн хөнгөн тэрэгний ангиллын жагсаалтыг "Toyota"-ийн "Prius" загвар 248258 ширхэг зарагдсан амжилтаар дахин тэргүүллээ. "Prius" нь 2012 онд Японы хамгийн өндөр борлуулалттай загвараар шалгарсаныхаа дараа гурван жил дараалан хоёр, гуравдугаар байр эзэлж ирсэн юм. Харин 2015 оны хамгийн борлуулалт сайтай загвараар шалгарсан Toyota Aqua хоёрдугаар байранд ухарлаа. Уг загварыг Японд 168208 ширхэгийг борлуулсан байна. Гуравдугаар байранд 125832 ширхэг зарагдсан "Toyota"-ийн "Sienta" загвар шалгарсан байна. Дөрөв, тавдугаар байрыг "Honda"-ийн "Fit", "Nissan"-ийн "Note" загвар эзэлжээ.

Тус улсад урт нь 3.4 метрээс, өргөн нь 1.48 метрээс үл хэтрэх, 660 шоо дөрвөлжин сантиметрээс доош багтаамж бүхий 64 морины хүчээс үл хэтрэх хөдөлгүүртэй автомашиныг “кэй” гэсэн ангилалд багтаадаг. Өнгөрсөн оны хамгийн борлуулалтай кэй загварын жагсаалтын эхний гурван байрт "Honda N-BOX", "Daihatsu Tanto", "Nissan DAYZ" загвар шалгарлаа. Энэ гурван загвар нь 2015 онд мөн л эхний гурван байрыг эзэлж байжээ.

Сэтгэгдэл
Зочин
202.55.183.178
Сүлжээний бизнес шиг танаас мөнгөзөрчилтэй үгрдахгүй!!! http://Cash4Visits.com/ref.php?refId=344146 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйлзөрчилтэй үгрдахгүй. Маш амархан шүү. Амжилт.
САНАЛ БОЛГОХ