ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар Монгол Улсын асуудлыг хэлэлцэнэ

Мэдээ

Монгол Улсын Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдах асуудал өнөөдөр болох тус сангийн захирлуудын зөвлөлийн хурлаар орно гэдгийг Сангийн сайд баталгаажууллаа. Олон Улсын Валютын Сангаас авах санхүүгийн дэмжлэг батлагдвал нийт 5.5 тэрбум ам.долларыг Азийн Хөгжлийн банк болон Дэлхийн банк зэрэг зээлдэгч талуудаас авах суурь нөхцөл болох юм. Хэдий тийм боловч санхүүжилтийг авахын тулд УИХ-аар энэ сард баталсан төсвийн тодотголд засвар оруулах шаардлагатай болсныг хэвлэлүүд онцолж байна. Сангийн сайдаас news.mn-ийн авсан тодруулгад төсвийн тодотголыг дагаж орсон УИХ-ын тогтоол хөрөнгө оруулагчдад халтай байж болох эсэхийг хуульчид судалж эхэлсэн гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцолжээ.

Тогтоолд тусгаснаар “Оюу Толгой” төслийн Монголыг тойрч байгаа мөнгөн урсгалыг Монголоор дамжуулдаг болгох гэсэн агуулгатай заалт байгааг Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хуультай зөрчилдөж байгааг шалгахаар болж байгаа юм байна.

Учир нь энэ нь зөвхөн “Оюу Толгой”-ийн бус, бусад бүх хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн халтай заалт байгаа талаарх гомдол Олон Улсын Валютын Санд очсон байна. Тиймээс Олон Улсын Валютын Сангийн хаврын уулзалтад оролцоод ирсэн Засгийн газрын төлөөлөгчдөд төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгсөн талаар news.mn цахим хуудаст мэдээлжээ.




САНАЛ БОЛГОХ