"Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот" Анголын Луанда

Мэдээ

Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "Eca International" байгууллагын мэдээлснээр, газрын тосны салбарт тэргүүлэгч Ангола улсын Луанда хот "Дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот"-оор нэрлэгдэж байна. Учир нь Луандад бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр бага байгаа нь дэд бүтэц нь сайн хөгжөөгүйтэй холбоотой ажээ. Улмаар энэ нь Анголын кванзагийн ханш огцом өсөх шалтгаан болжээ. Түүнчлэн гадаадад тогтмол амьдардаг хүмүүсийн хувьд Ази, Номхон далайн бүсийн "Хамгийн өндөр өртөгтэй хот" Токио байсан нь Хонгконг боллоо. Хонконг доллар өнгөрсөн жилүүдэд голлох валютуудын эсрэг нэлээд чангарсан бөгөөд энэ ч утгаараа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг зардал ихээр өссөн байна. Хонгконг өмнө нь бүсийн хэмжээнд энэ үзүүлэлтээр тэргүүлж байсан удаагүй юм. Үүгээр зогсохгүй олон улсын хэмжээнд хоёрдугаарт бичигдсэнийг судлаачид онцолжээ.

Харин Токио хот олон улсад долоодугаар байраа хадгалж үлдсэн бол Сингапур 24 дүгээр байр хүртэл ухарсан байна. Үүнээс гадна Лондон хот 132 дугаарт бичигдэж байгаа нь Тайландын нийслэл Бангкокоос гадна Рио-Де-Жанейро, Буэнос-Айрес хотуудаас өртгөөр бага үзүүлэлт болжээ. Фунт стерлингийн ханш унасан нь үүний гол шалтгаан болсон гэж шинжээчид тайлбарлаж байна.




САНАЛ БОЛГОХ