Дотоодын тавилга үйлдвэрлэл буурчээ

Бүтээн байгуулалт


Дотоодын тавилгын үйлдвэрлэл болон борлуулалт буурч байна. Үүнд хэрэглэгчдийн худалдан авах чадвар, ижил төрлийн импортын бүтээгдэхүүний үнэ зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа талаар "Натур- Өргөө" компани мэдээллээ. Голчлон захиалгаар тавилга үйлдвэрлэдэг тус компанийн борлуулалт энэ оны эхний найман сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 60 хувиар буурчээ. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд 600 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн "Натур- Өргөө" компанийн тавилгын үйлдвэрийн 70-80 хувь нь сул зогссон байна.

Статистик үзүүлэлт харвал, оны эхний долоон сард тавилгын үйлдвэрлэл болон бусад жижиг боловсруулах үйлдвэрлэл 3.7 тэрбум төгрөг болсон нь жилийн өмнөхөөс 4.2 хувиар буурсан дүн.

Тус салбарын борлуулалт ч мөн 4.6 хувиар буурсан талаар Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Өнгөрсөн оны тавдугаар сараас тавилгын импортын татварыг дөрөв дахин нэмсэн. Ингэснээр 5500 шоо куб хавтангийн импортыг хязгаарлаж, энэ хэрээр дотоодын хавтангийн үйлдвэр өргөжих боломжтой болно гэж тооцож байсан юм. Гэхдээ энэ нь дотоодын тавилга үйлдвэрлэгч компаниудад дэмжлэг болж байгааг “Kitchen All” компани мэдээллээ. Тус компанийн борлуулалт сайн байгаа бөгөөд оны эхний найман сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 хувиар өссөн байна.


САНАЛ БОЛГОХ