Снукер бильярд 140 жилийн настай

Спорт

Бильярд нь XIX зууны дунд үеэс, Энэтхэгт байрлаж байсан Их Британийн армийн офицеруудын дунд үүссэн түүхтэй. Үүний дараахнаас өөр өөрийн онцлог дүрэмтэй бильярдын төрлийн тоглоом түгэн дэлгэрчээ. Тэдний нэг нь снукер бильярд юм. Снукер нь эхэндээ өөрийн “эцэг” болох бильярдын ширээ ашиглан тоглодог олон төрлийн тоглоомын нийлсэн хувилбар байв. Тэдгээр тоглоом нь бильярдыг бодвол нэлээд хүнийг хамруулан тоглодгоороо давуу байжээ.

Бөмбөгнүүд өөрийн үнэлгээтэй тул тоглогчид ихэд сонирхох болжээ

Снукерийн хамгийн анхны хувилбар “пирамид” хэмээх тоглоомыг 15 улаан бөмбөгийг гурвалжин хэлбэрээс цохиж тоглодог байсан. Тоглогч улаан бөмбөгийг оруулах тутамд эсрэг талын тоглогч бооцоогоо алдах дүрэмтэй. Пүүл бильярдын анхны хувилбар нь тоглогч бүр “амин” буюу цохиур бөмбөгүүдийг хуваарилан авах бөгөөд эхний тоглогчийн амин бөмбөг дараагийн тоглогчийн цохиур бөмбөг болох хувилбараар үргэлжилдэг байв. Блэк пүүл нь хар өнгөтэй бөмбөг нэмж тоглодог ба тоглогч өөрийн бөмбөгнүүдийг оруулж дуусмагц хар бөмбөгийг оруулах ёстой.

Алдарт Жой Дейвис яг ийм төрлийн пинк пүүл бильярдаар тоглож идэр насаа өнгөрөөжээ. Блэк пүүл нь 1875 онд Жюббиллурдэд байрлаж байсан Девонсын хорооны офицеруудын хамгийн дуртай тоглоом байв.

Хожим нь хурандаа Невилл Чемберлин хэмээн алдаршсан залуу бага дарга 15 улаан, шар, ногоон, ягаан, хар бөмбөг бүхий бильярдын анхны хувилбарыг санаачилснаар снукер үүссэн түүхтэй. Эдгээр шинэ өнгийн бөмбөгнүүд өөрийн гэсэн үнэлгээтэй байсан тул мөрийтэй тоглогчид ихэд сонирхон тоглох болсон. Хошууч генерал Уотсон, Жон Уильямс, Уолтер Лоренс, Фелдмаршал Лорд Бердвуд зэрэг тухайн үеийн цэргийн өндөр албан тушаалтнууд Невилл Чемберлиний санааг хүлээн зөвшөөрч, снукер хэмээх тоглоомыг дэмжиж байжээ. Тэрээр Отакамунд дахь уулын хуаранд ирж, “Ооти” клубт снукер бильярдын шинэ төрлийг нэвтрүүлж өнөөгийн бидний тоглодог снукер бильярдын шинэ дүрмийн үндэс тавигдсан гэж үздэг.

СНУКЕРИЙН ШИРЭЭ
Тэгш өнцөгт хэлбэртэй, дөрвөн булан болон урт талын голд нэг нэг, нийт зургаан нүхтэй байдаг. Ширээ нь ихэвчлэн чулуун тавцантай бөгөөд ногоон өнгийн цэмбээр бүрсэн байдаг. Ширээний аль нэг богино талаас 737 мм зайтай шугам байрлана. Энэ шугамын ард 292 мм радиустай хагас тойрог шугамны яг голд зурагдсан байна. Стандарт ширээ 3.7м х 1.8м хэмжээтэй. Харин өндөр нь шалнаас дээд ирмэг хүртэл 851мм-876 мм байна. Стандарт ширээ том хэмжээтэй учир гэрийн, паб болон бусад газруудад зориулагдсан жижиг ширээ элбэг байдаг.

СНУКЕРИЙН БӨМБӨГ
Снукерын хөгжлийн эхэн үед буюу 1920-иод онд бөмбөгийг зааны ясаар хийдэг байсан бол орчин үед гөлгөр гадаргуутай бөмбөгнүүдийг фенол карбоны хүчлийн давирхайгаар хийх болсон. Энэхүү бодисыг шингэн хэлбэрт оруулж хэв рүү цутган, дараа нь гадаргууг өнгөлөх аргаар хийдэг. Хэмжээний хувьд пүүл бильярдынхаас жижиг бөгөөд стандарт хэмжээ нь 52.5 мм диаметртай байдаг.

ТОГЛОЛТЫН ЗОРИЛГО
Цагаан цохиур бөмбөг болон цохиурыг ашиглан бусад бөмбөгийг зургаан нүхний аль нэгэнд оруулах. Гэхдээ доор дурдах дүрмийн дагуу тоглоно. Тухайн бай бөмбөг нүхэнд орсноор оноо тоологдоно. Хамгийн өндөр оноо авсан тоглогч тухайн өргийн хожигч болно. Хамгийн олон өрөгт хожсон тоглогч тоглолтын ялагч болно.

ТОГЛОХ ДҮРЭМ
Тоглолт нь ихэвчлэн сондгой тоотой өргүүдээс бүрдэнэ (5, 7, 9 гэх мэт мэргэжлийн тэмцээнд 37 хүртэлх өрөг тоглогддог). Өрөг нь дараах тохиолдлуудад дуусна. Тоглогч шууд бууж өгсөн тохиолдолд (онооны зөрүү хэт хол үед) Зөвхөн хар бөмбөг үлдэж, өрсөлдөгчдийн тооны харьцаа 7-гоос их байх үед (энэ үед тоглолтыг үргэлжлүүлэхгүй) Зөвхөн хар бөмбөг үлдэж, нүхэнд орсноор, эсвэл хар бөмбөгийг цохиж алдаа гарсан үед Дүрмийн 3-р бүлгийн 14(c), 4-р бүлгийн 2-д заасны дагуу шүүгчийн мэдлээр тус тус дуусна. Харин тоглолт нь хэн нэгэн тоглогч заасан өргийн тооны талаас илүүг авснаар дуусна (учир нь өргийн тоо сондгой байдаг. Жишээ нь, 19 өрөг тогловол хэн нэг нь 10 хожсон үед тоглолт дуусна).
САНАЛ БОЛГОХ