Дональд Трампын багт хэн багтах вэ

Мэдээ

АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп болон түүний дэд Ерөнхийлөгч болох Майк Пенс нар өөрийн багаа бүрдүүлэхээр, боломжит нэр дэвшигчидтэй уулзсаар байна. Тухайлбал, Дональд Трамп Сангийн сайдад томилох боломжтой, “Wall Street”-ийн гурван ч мэргэжилтэй уулзсаны дотор тэрбумтан, хөрөнгө оруулагч Уилбур Росс болон Жонатан Грей нар байжээ. Үүнээс гадна өөрийг нь хүчтэй шүүмжлэгчдийн нэг Мэтт Ромниг хүлээн авч уулзсан нь нэлээд анхаарал татаж байна. Ажиглагчид Дональд Трамп Мэтт Ромниг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох бодолтой байж магадгүй гэж таамаглаж байна. Хамгийн сүүлд Дональд Трамп Майк Помпеог Тагнуулын төв газрын даргаар, Стивен Бэнноныг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилсон юм.



САНАЛ БОЛГОХ