Архины хамааралтай болдог шалтгааныг нээжээ

Амьдралын хэв маяг


Сан Франциско дахь Калифорнийн их сургуулийн эрдэмтэд архины хамааралтай болдог шалтгааныг нээлээ. Тархины таашаалын төвийн бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлдөг уураг үүнд гол үүрэг гүйцэтгэдгийг тэд илрүүлсэн байна.

Судалгааны тайланг их сургуулийн сайтад мэдээлжээ. Согтууруулах ундааг их хэрэглэх нь mTORC1 хэмээх уургийн түвшинг нэмэгдүүлдэг нь нэгэнт тодорхой зүйл. Энэ нь урамших, таашаал авах, зуршил, айдас зэрэгт оролцдог бүлэг нейрон юм. Эрдэмтэд эдгээр нэгдэл янз бүрийн эм, бодис, тухайлбал, кокайн, спиртийн хамаарлыг гол дамжуулагч байж магадгүй хэмээн таамаглаж байв.

Өмнөх туршилтын үед mTORC1-ийн идэвхжилийг рапамицин хэмээх эмээр хаахад хулганууд архинд сонирхолгүй болдгийг илрүүлсэн байна. Гэхдээ амьтад амт оруулсан ус уусаар байжээ. Энэ туршилтын дутагдал нь рапамицин дам хортой нөлөөтэй учир хүн дээр эмнэл зүйн туршилт хийх боломжгүй байв. mTORC1 нь бусад уургийн синтезийг дэмждэг тул эрдэмтэд сүүлийн туршилтаараа архины хамаарлыг арилгахын тулд бусад нэгдэлд нөлөөлөх арга замыг хайсан аж. Судлаачид RNAseq хэмээх аргыг туршиж үзжээ. Энэ нь уургийн синтезийн байрлалд  ДНК-ийн генетикийн мэдээллийг хүргэдэг рибонуклений хүчлийн дэс дарааллыг тодорхойлох явдал юм.

RNAseq-ийг хэрэглэсэнээр аль генүүд ямар цаг мөчид, тодорхой эс дотор ямар уураг бүтээдгийг тодорхойлно. Эрдэмтэд 12 уураг илрүүлсний дотор урт хугацаанд архи хэрэглэсэн хулганы тархины цөмд нейроны бүтэц, идэвхжилийг өөрчилдөг prosapip1 уураг байсан аж. Уг нэгдлийг хаахад спир тэд дурлах явдал багасчээ. Судлаачдын ярьснаар энэхүү нээлт архины хамаарлыг эмчлэх шинэ арга боловсруулахад туслах юм байна.
САНАЛ БОЛГОХ