ХХБ төлбөрийн картын аюулгүй байдлын PCS DSS стандартыг хангасан батламж гардлаа

Мэдээ

Худалдаа, Хөгжлийн банк төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCS DSS (Payment Card Industry Data Security Standard) олон улсын стандартыг хангасан PCIDSS 3.2 батламжаа Аюулгүй байдлын үнэлээч (Qualified Security Assessor-QSA) болох “Control Case”байгууллагаас гардаж авлаа. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр зөвхөн төлбөрийн картын мэдээллээр хязгаарлагдахгүйгээр бодлого, заавар, журам, програм хангамж, тоног төхөөрөмж, сүлжээний зохион байгуулалт, карт хэвлэлт, хүргэлт, мерчантын үйлчилгээг олон улсын түвшинд хүргэлээ гэдгийг банкны удирдлага онцолсон юм. Ингэснээр Худалдаа, Хөгжлийн банк бизнесийн гол цөм болох хамтран ажиллагч, түнш байгууллага, харилцагчдынхаа мэдээллийн ауюлгүй байдлын нууцлалыг хамгаалагч, тэдгээрийн ашиг сонирхлыг дэмжигч банк болохоо баталгаажуулж, "Global Reistry of Service Provider" жагсаалтад орж, үйл ажиллагааны хамгийн олон чиглэлээр олон улсын стандартыг хангасан Монгол Улсын анхны банк болж байна.

Монгол Улсын хэмжээнд хийгдэж байгаа гүйлгээний гуравны нэг нь Худалдаа, Хөгжлийн банкны системээр дамждаг байна. Тус банкны үйлдлийн системийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны долоон банк ашигладаг байна. Эдгээр банкнуудын төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдалд давхар ач холбогдолтой бөгөөд мөн PCS DSS стандартын шаардлагыг хангахад илүү дөхөм болж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ