Европын Холбоо татвар төлөлтийг хянах механизмаа илүү боловсронгуй болгоно

Мэдээ

Дэлхийн дөрөв дэх том хуулийн фирм “Panama papers” татвараас зайлсхийж байгаа этгээдүүдийн мэдээллийг ил болгосны дараа Европын Холбоо татвар төлөлтийг хянах механизмаа илүү боловсронгуй болгох ажлуудыг хийж эхэллээ. Европын Комисс гишүүн орнуудын Засгийн газрын хамтаар татвараас зайлсхийх боломж олгож буй улс орнуудын хар жагсаалтыг гаргаж, 2017 он гэхэд эцсийн хувилбарыг бэлэн болгохоор ажиллаж эхэлсэн байна. Хэвлэл мэдээллүүд оффшор дансаа нуун татвараас зугтах боломжийг олгож байгаа хуулийн цоорхойг ихээр дэлгэх болсон юм. Тиймээс татвараас зайлсхийх явдлыг багасгах арга хэмжээнүүдийг нэмэгдүүлэх ёстой гэж Европын Комиссын Санхүүгийн асуудал эрхэлсэн комиссар Пьер Московиси мэдэгдлээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд Европын Комисс оффшор данстай этгээдүүдийн мэдээллийг хуваалцах явцыг хялбарчлахын тулд мөнгө угаахын эсрэг дүрэм, журамд өөрчлөлт оруулахыг санал болгосон юм. Түүнчлэн оффшор данснуудыг хатуу хяналт дор байлгаж, татварын зөвлөх болон энэ талын судалгааны ажлыг нэмэгдүүлэхийг хүссэн байна. Европын Комисс нь дөрөвдүгээр сараас эхлэн татвараас зайлсхийх явдлыг багасгах, үүнээс сэргийлэх арга хэмжээнүүдийг удаа дараа хэрэгжүүлсээр байгаа юм.


САНАЛ БОЛГОХ