Истанбулд болсон халдлагыг "Исламын улс" үйлдсэн байж болзошгүй гэв

Мэдээ

Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым Истанбул хотын Ататуркийн нэрэмжит Олон улсын нисэх буудалд болсон халдлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр нисэх онгоцны буудлын гадна халдлага үйлдэгчдийн нэг нь амиа золиосолж, бусдадаа дотогш орох боломж олгосон байна. Халдлагын улмаас 42 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан бөгөөд үүний дараа Туркийн Засгийн газрыг эсэргүүцсэн 200 гаруй иргэн Истанбул хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд "Курдын салан тусгаарлагчид болон “Исламын улс” бүлэглэл Турк улсыг онилж, олон тооны халдлага зохион байгуулж байна. Бидэнд аюулгүй амьдрах баталгаа алга" гэсэн лоозон барьж, жагссан байна. Мөн үүнтэй холбогдуулан АНУ-ын Тагнуулын төв агентлагийн дарга Жон Бреннан "Истанбул хотод болсон халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэдгийг батлах шинж тэмдгүүд олон байна" гэж мэдээлсэн юм. Түүнчлэн “Исламын улс” бүлэглэл АНУ-д цохилт өгөх гэж оролдож байна гэдгийг онцолжээ. Тэрбээр “Зургадугаар сарын эхэнд Конгресст "Исламын улс" бүлэглэлийн эсрэг хийж буй АНУ-ын дайралтууд тэдний террорист халдлагыг хязгаарлаж чадахгүй байна. "Исламын улс" бүлэглэлд баруунд халдлага зохион байгуулах магадлалтай барууны цэргүүд олон байна" гэдгийг анхааруулж байсан юм.


САНАЛ БОЛГОХ