“Windows10”-ийг суулгахад бэрхшээл гарав

Мэдээ

Дэлхийн технологийн зах зээлд тэргүүлэгч “Windows” компанийн гар утасны бизнес ихээхэн уналтад оржээ. Улмаар “Windows10” үйлдлийн системийг 2018 он гэхэд нэг тэрбум төхөөрөмжид суулгах зорилгодоо хүрч чадахгүй боллоо гэж “Windows” компанийн зүгээс мэдэгдсэн байна. 2015 оны дөрөвдүгээр сард “Windows” компанийн ахлах ажилтан Терри Миерсон энэхүү зорилтоо нийтэд танилцуулж байсан бөгөөд үүнээс гурван сарын дараа буюу долдугаар сард “Windows 10” үйлдлийн системийг гаргаж байжээ. Тус үйлдлийн системийг хэрэглээнд нэвтэрсэн эхний сард 350 орчим сая төхөөрөмжид суурилуулж, түүхэн дээд амжилтыг тогтоож байв. Хэдий тийм боловч гар утасны бизнестээ илүү анхаарах хэрэгтэй болсон учир нэг тэрбум төхөөрөмжид суурилуулахын тулд урт хугацааг зарцуулах хэрэгтэй болно гэж “Windows” компанийн маркетингийн ахлах мэргэжилтэн Юусуф Меди мэдэгдсэн юм. Цаашид “Windows” компанийн гар утасны бизнесийн уналт үргэлжилсээр байх төлөвтэй байгааг шинжээчид онцолсон байна. Түүнчлэн “Windows 10”-ийн шинэчлэлтэй холбоотой гомдлууд гарах болсноор өнгөрсөн сард тус компани “Windows 10”-ийн шинэчлэл хийх аргад өөрчлөлт оруулаад байгаа юм.


САНАЛ БОЛГОХ