“TAG Heuer”-ийн эртний цагнуудыг дуудлага худалдаанд оруулж магадгүй

Мэдээ

Тансаг зэрэглэлийн цаг худалдааны “Crown & Caliber” цахим хуудас хагас сая ам.долларын үнэ бүхий “TAG Heuer” брэндийн эртний цагнуудыг тун удахгүй дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байна. Есдүгээр сард болох энэхүү дуудлага худалдаа нь урьд өмнө  болж байгаагүй томоохон арга хэмжээ болж буйгаараа онцлог юм. Одоогийн байдлаар “Crown & Caliber” нь “TAG Heuer” брэндийн нийт 70 гаруй цагийг дуудлага худалдаанд оруулахаар цуглуулаад байгаа аж. Түүнчлэн эртний цагаа дуудлага худалдаанд оруулах хүсэлтэй хүмүүс наймдугаар сарын 22-ны өдөр хүртэл бүртгүүлэх боломжтой юм. Энэхүү дуудлага худалдаа нь онлайнаар явагдах бөгөөд цагнуудыг бодитоор харах хүсэлтэй хүмүүс есдүгээр сарын 19-22-ны хооронд “New York Clubhouse”-д ирж үзэх боломжтой ажээ.


САНАЛ БОЛГОХ