“Galaxy Note 7”-ийн асуудлаас болж “Samsung Electronics”-ийн ашиг огцом буурав

Мэдээ

Цэнэг хураагуурын доголдлын улмаас “Galaxy Note 7” ухаалаг гар утсаа зах зээлээс эргүүлэн татаж эхлээд байгаа “Samsung Electronics” компанийн ашиг III улиралд 17 хувиар огцом буурч, 4.41 их наяд вонд хүрлээ. Тодруулбал, тус компанийн гар утасны нэгжийн ашиг өнгөрсөн гурван сард 100 тэрбум вон болж буурснаар түүхэнд доод хэмжээндээ хүрчээ. Цаашид ч “Galaxy Note 7”-той холбоотой зардал нэмэгдэж, зургаан тэрбум ам.долларыг давах хүлээлттэй байна. Хэдий тийм боловч ухаалаг гар утасны нэгжид гарсан асуудлаас үл хамааран “Samsung Electronics”-ийн дэлгэц, чип үйлдвэрлэлийн бизнесүүд өсөлттэй байж чаджээ. Чип үйлдвэрлэлийн нэгжийн үйл ажиллагааны ашиг 3.37 их наяд вон, дэлгэцийн нэгжийнх нь 1.02 их наяд воноор тус тус хэмжигдэж байгаа юм. Дээрх компанийн удирдлагуудын онцолж байгаагаар “Galaxy Note 7” загварын гар утсыг эргүүлэн таталттай холбоотой сөрөг нөлөө ирэх оны эхэн үе хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ.



САНАЛ БОЛГОХ