“Lexus” болон “Toyota”-ийн автомашинууд "хамгийн найдвартай"

Мэдээ

"Consumer Reports" сэтгүүлээс жил бүр танилцуулдаг “Автомашинуудын найдвартай байдлын үнэлгээний жагсаалт”-ыг “Lexus” болон “Toyota” брэндүүд дахин тэргүүллээ. Харин гуравдугаарт 117 жилийн түүхтэй “General Motors” компани бичигдсэн нь анхаарал татсан зүйл болж байна. Учир нь АНУ-ын автомашин үйлдвэрлэгч хэзээ ч "шилдэг"-ийн эгнээнд бичигдэж байгаагүй юм. 2001 оноос хойш танилцуулсан жагсаалтад Японы автомашин үйлдвэрлэгчид давамгайлсаар ирсэн ажээ. Хэдий тийм боловч энэ жилийн жагсаалт илүү олон улсын чанартай байгаагаараа онцлог болж байгаа юм. Тухайлбал, “General Motors”-ийн араас Германы “Audi”, БНСУ-ын “Kia” брэндүүд бичигджээ. Нийт 29 брэндийн дунд найдвартай байдлын үнэлгээ хийгдсэнээс Азийн брэндүүд шилдэг 10-ийн долоог нь бүрдүүлсэн байна.

Эдгээрээс жагсаалтын эхэнд орсон “Lexus” брэндэд мэргэжилтнүүд 100-аас 86 оноо өгчээ. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд жагсаалтаас хасагдаад байсан “Tesla”-ийн “Model S” загвар мэргэжилтнүүдийн санал болгож байгаа найдвартай автомашинуудын тоонд эргэн бичигдсэн байна. Энэ удаад “Model S” 29 брэндээс 25 дугаарт жагсжээ.



САНАЛ БОЛГОХ