БНХАУ "Их 20"-ийн уулзалтыг тохиолдуулан цаг уурын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ авч байна

Мэдээ

Есдүгээр сард "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт болох БНХАУ-ын Ханжоу хотод гэрлийн шоу болж, 30 гаруй дурсгалт барилгууд өнгө өнгөөр гэрэлтжээ. Нийт 7000 гэрлийн чийдэн цагт 500 киловатт хүчээр ажиллах бөгөөд энэ нь БНХАУ-ын тогтвортой хөгжлийг дэмжих, байгальд ээлтэй шийдэл санаачилгын нэг болон байна. "Их 20"-ийн уулзалтыг тохиолдуулан БНХАУ цаг уурын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ авч байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сайшаасан байна. Тэрбээр НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилтод хүрэхэд БНХАУ-ын идэвх санаачилга их чухал бөгөөд бусад улс оронд үлгэр жишээ болохуйц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа гэдгийг онцолжээ.



САНАЛ БОЛГОХ